Манай байгууллага нь "Уур, халуун усны шугам хоолойг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм", "Уурын ба ус халаалтын зуухыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм", "Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-н дагуу барилга байгууламжийн метал хийц, гагнуурын оёдол, зуух, даралтат сав, шугам хоолойн их бие, метал хэсгүүд, гагнуурын ажлын чанарын шалгалт шинжилгээг хийж байна.

Энэхүү үл эвдэх сорилтыг дараах аргуудыг ашиглан хэрэгжүүлж байна.

  • Радиографийн аргаар метал болон гагнуурын ажлын чанарыг тодорхойлох
  • Хэт авианы аргаар метал болон гагнуурын гэмтэл согог илрүүлэх, ханын зузаан хэмжих
  • Шингэн нэвчүүлэх аргаар метал, гагнуурын гэмтэл согог шалгах
  • Соронзон нунтагийн аргаар гадаргууг шалгах
  • Метал болон гагнуурын хатуулгийг тодорхойлох
  • Гадна болон дотоод үзлэг хийх
  • Зуух, даралтат сав, шугам хоолойнд усан болон хийн шалгалт хийх 

Хэрэв та манай компанитай хамтран ажиллах, мөн манайхаар засвар үйлчилгээ хийлгэх захиалга өгөх бол бидэнтэй холбоо барина уу.