Барилга байгууламжийн зураг төсөл, угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажлын чанарыг сайжруулах, аливаа эрсдэлээс сэргийлэх, гүйцэтгэлийн баримт бичгийг Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үнэн зөв бүрдүүлж баталгаажуулах нь уг барилга байнгын ашиглалтанд бүрэн хүлээлгэн өгөх, олон жил найдвартай ашиглах гол хүчийн зүйл болдог бөгөөд захиалагчийн өмнөөс гүйцэтгэгчийн ажилд хөндлөнгийн /ашиг сонирхлын зөрчилгүй гуравдагч этгээд/ хяналт хийх нь хөрөнгө оруулагч талд цаг хугацаа, зардал хэмнэх, ажлын гүйцэтгэглд итгэлтэй байх үндэслэлийг бүрдүүлдэг.
Манай компани нь "Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль"-н 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт, Монгол улсын Засгийн газрын 2010 оны 185 тогтоолоор батлагдсан "Барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажил хяналт тавих, ашиглалтанд оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм", журмыг тус тус үндэслэн Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 338 дугаар тушаалаар батлагдсан "Зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээдийг бүртгэх журам"-н дагуу олгосон эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
Хэрэв та манай компанитай хамтран ажиллах, мөн манайхаар засвар үйлчилгээ хийлгэх захиалга өгөх бол бидэнтэй холбоо барина уу.